Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-02

Шинэ төмөр замын ажлыг гуравдугаар сард дуусгахаар зорьж байна

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтаас УБТЗ-ын хамт олон нийтдээ гол замын 195 км, өртөөний 9.7 км зам, мөн Р-65 маркийн 15 иж бүрэн суман шилжүүлэг угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ. Дээрх ажлаас энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар 118.9 км гол зам, 6.3 км өртөөний зам, 10 суман шилжүүлгийг бүрэн угсраад байна. Нэгдүгээр сарын 25-наас Замын III, IV анги, Баянтүмэн тасгийн Замын V  ангийн замчид их бүтээн байгуулалтын ажилд хүч нэмж, өдөрт хоёр км-ээс багагүй үе угсрах зорилттой ажиллаж байна. “Энэ эрчээрээ ажиллавал манай замчид үлдсэн 76.1 км гол зам, 3.4 км өртөөний зам, таван км Р-65 суман шилжүүлгийг гар болон механикжсан аргаар угсарч, гуравдугаар сард хүлээлгэн өгөх боломж байна” хэмээн ЗЗМС-ын орлогч дарга Т.Пунцаг ярилаа.
Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын талбарт 116, Зүүнбаян баазад 20, нийт 136 ажилтан ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх