Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-10-20

Их засвар энэ сард дуусна

Сумангийн зоо-Замын-Үүд-2 өртөөний хоорондын замд хийж буй их засвар энэ сарын 17-ны 32 дахь цонхны дараах байдлаар 61.5 км болжээ. 
Өнөөдөр буюу аравдугаар сарын 20-нд замчид 33 дахь цонхоо авч Шаргын-Овоо-Замын-Үүд-2 өртөө хоорондын 1101 дүгээр км-ийн тавдугаар зуутаас 1103 дугаар км-ийн тавдугаар зуут хүртэл 2000 погон метрт их засвар хийж байна. Үүний дараа их засварын хоёр цонх авч, нийт 69.9 км-т засвар хийснээр их ажил өндөрлөх юм. Энэ жилийн их засварын сүүлийн км-үүдэд Дорнод Сибирийн төмөр замаас ирсэн мэргэжилтнүүд манай замчидтай хүч хавсарч буйгаараа онцлог болж байна. Тухайлбал, энэ сарын 8-наас Дорнод Сибирийн зам засварын бригад ажлаа эхлүүлжээ. Хөрш төмөр замын 20 гаруй механизатор, нэлээд тооны машин механизмтай ирж ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх