Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-22

Энэ онд АРС бэхэлгээтэй 2824 үе угсарчээ

ЗЗМС-ийн Салхит дахь Үе угсрах баазын Ц.Бат-Эрдэнэ даргатай хамт олон энэ оны замын их засварт АРС бэхэлгээтэй төмөр бетон дэр, Р65 зам төмөртэй 2734 үе (68350 погон метр) угсарч нийлүүлжээ. Мөн пандрол бэхэлгээтэй төмөр бетон дэр, Р65 зам төмөртэй 605 үе (15125 погон метр) угсарч, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад нийлүүлсэн байна.  Түүнчлэн, замын их засвараас гарсан Р50 зам төмөртэй, модон дэртэй 335 үеийг задалж, ангилан сэргээн засварлаж, Замын I ангид 106, Замын II ангид 120 үе өгчээ. Мөн Замын II ангид АРС бэхэлгээтэй төмөр бетон дэр, Р65 зам төмөртэй 77 үе угсарч нийлүүлээд байна. Энэ онд тус хамт олон АРС бэхэлгээтэй 2824 үе угсарсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 195 хувийн гүйцэтгэл ажээ. Тус баазынхан 2019 онд АРС бэхэлгээтэй үе 1451-ийг угсарч байжээ.
Энэ онд тус их засварын Р65 маркийн 160 сцеп зам төмөр, АРС бэхэлгээтэй 574 вагон буюу 128576 ширхэг бетон дэр, мөн СZ бетонон дэр 10 вагон буюу 2240 ширхгийг буулган авчээ. Ингэснээр энэ оны төлөвлөгөөт зорилтоо 110 орчим хувиар биелүүлээд байна.

Сэтгэгдэл үлдээх