Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-08-25

Агаарын 18 км шугамд их засвар хийнэ

ЭХУХ-ийн II ангийн Чойр хэсгийнхэн энэ сарын 5-нд өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын их засварыг эхэлжээ. Тэд энэ жил 18 км шугамд эрчим хүчний модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солих ажлыг гүйцэтгэнэ.
Замын хэмжээнд нийт 1867 км агаарын шугам байгаагийн 65 орчим хувь нь их засварын хугацаа дууссан. Хэрвээ ЭХУХ-ийн ангиуд жил бүр тус бүрдээ 100 км шугамд их засвар хийвэл есөн жилд бүх өндөр хүчдлийн агаарын шугамаа бүрэн шинэчлэх боломжтой гэнэ. Гэвч хөрөнгө мөнгөний бололцооноос шалтгаалан ийнхүү өндөр хүчдлийн агаарын шугамын  их засварын хэмжээ ЭХУХ-ийн анги тус бүр 20 орчим км-ээр хийж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх