Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-09-01

Замын их засвар, бүтээн байгуулалт нэгэн зэрэг урагшилж байна

ЗЗМС-ын хамт олон наймдугаар сарын 31-ний байдлаар 38 км замд их засвар хийгээд байна. Замчид энэ жилийн төлөвлөгөөт их засвараар Сумангийн зоо зөрлөгөөс Замын-Үүд өртөө хоорондын замд их засвар хийх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.
Мөн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн шинэ төмөр замын угсралтын ажлыг гар механик аргаар үргэлжлүүлж байгаа билээ. Наймдугаар сарын 31-ний байдлаар 7.2 км замыг хээрийн нөхцөлд гар мехник аргаар угсраад байна. Үүнээс гадна ЗЗМС-ын Зүүнбаян дахь Үе угсрах баазад одоогийн байдлаар 14.5 км үеийг механикжсан аргаар угсарч бэлэн болгоод байгааг тус ангийн орлогч дарга Т.Пунцаг мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх