Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-08-25

Галт тэрэгний хуваарь өөрчлөгдлөө

Коронавирусийн хорио цээрээс шалтгаалан урд чиглэлд нэг галт тэрэг аялж байсан. Харин хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Замын-Үүдийн 276/275 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлд 286/285 дугаар галт тэрэг болгон салгаж аялуулж байна. Наймдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс өдөр бүр 17.05 цагт явж, Замын-Үүдээс 275 дугаар галт тэрэг болон буцахдаа Улаанбаатар өртөөнд 08.45 цагт ирж байна. Улаанбаатар-Сайншандын 286 дугаар галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 20.58 цагт явж, 285 дугаар галт тэрэг болон буцахдаа Улаанбаатар өртөөнд 06.55 цагт ирж байна. Есдүгээр сарын 04-нөөс эхлэн Улаанбаатар-Замын-Үүдийн 276 дугаар галт тэрэг Баасан гараг бүрт 278 дугаар галт тэрэг болж Улаанбаатар өртөөнөөс 16.20 цагт хөдөлж, Чойроос 276 дугаар галт тэрэгний хуваариар цааш аялна.
Улаанбаатар-Эрдэнэт чиглэлд зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан наймдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн 273/274 дүгээр нэмэгдэл галт тэргийг арван тасалгаат вагоны бүрэлдэхүүнтэй Улаанбаатар өртөөнөөс 19.35 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөнд 5.24 цагт очих юм. Мөн наймдугаар сарын 30-ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатар чиглэлд нэмэгдэл 975/976 дугаар хурдан галт тэрэг аялахдаа, Эрдэнэт өртөөнөөс 20.10 цагт хөдлөөд Улаанбаатарт 6.35 цагт орж ирэхээр төлөвлөгджээ. Галт тэрэгний хуваарийн дээрх өөрчлөлтийн зэрэгцээ зорчигчийн галт тэрэгний суух дугаарлалтад өөрчлөлт оржээ.

Сэтгэгдэл үлдээх