Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-23

Замын угсралтыг ирэх сарын 10-ны дотор гүйцээнэ

Энэ сарын 22-ны байдлаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 172.7 км гол зам, өртөө зөрлөгийн 9.7 км төмөр зам, Р-65 маркийн төмөр бетон дүнзтэй 15 суман шилжүүлгийг манай замчид угсраад байна. Одоо 22.3 км гол зам угсарснаар уг төслийн ажлыг гүйцэтгэж дуусах ажээ. Түүнчлэн, зам угсралтыг бүрэн механик болон гар механик аргаар угсрахын сацуу зам балластжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 145 км замд балласт буулгаж, ЭЛБ-4с машинаар 80 км, ВПО-3-3000 машинаар 61 км замыг балластжуулж, ВПР машинаар өргөж чигжих ажлыг гүйцэтгэж байна. Уг бүтээн байгуулалтад Замын аж ахуйн албаны харьяа ЗЗМС, Замын II, III, IV анги, Баянтүмэн тасгийн замчид, мөн төсөл хэрэгжүүлэгч нэгжийн инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Үүнээс гадна Сайншанд татах хэсэг, Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэс, Төв эмнэлгийн Сайншанд дахь Их эмчийн салбарынхан хамтран ажиллаж байгааг ЗЗМС-ын орлогч дарга Т.Пунцаг онцоллоо.  
Дээрх чиглэлийн зам угсралтын ажлыг ирэх сарын 10-ны дотор дуусгахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх