Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-03-17

Төрийн дээд одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-д олон жил үр бүтээлтэй ажилласан зарим төмөр замчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг өчигдөр (Даваа гарагт) Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных тэргүүтэй удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ. 
“Алтан гадас одон”-гоор  Барилга орон сууцны албаны дарга Ж.Энхтуяа, Зорчигчийн вагонд депогийн галт тэрэгний дарга О.Батхуяг, Хүүхдийн секторын дотуур байрны багш Д.Даш нарын энгэрийг мялаалаа. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагч, ахмад төмөр замчин Г.Алтанчимэг, санхүүгийн аудитор Х.Уранчимэг, Улаанбаатар татах хэсгийн нягтлан бодогч ахмад төмөр замчин Ц.Жаргалсайхан, Эрчим хүч, ус хангамжийн I ангийн хүний нөөцийн менежер Н.Оюунчимэг нар шагнууллаа. Шагнал хүртсэн төмөр замчдад  Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных  баяр хүргэж, “Цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртэж, хамт олондоо болоод гэр бүлийнхэндээ баяр баясал авчирч буй та бүхэндээ халуун талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх