Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-04-08

Төмөр замчид оны эхний улиралд 8132.7 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 102.3 хувиар биелүүлсэн байна

Төмөр замчид оны эхний улиралд 8132.7 мянган тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 102.3 хувиар биелүүлсэн байна. Үүнийг өмнөх оны эхний улиралтай харьцуулбал, 14.7 хувийн өсөлттэй үзүүлэлт юм. Тээвэрлэсэн нийт ачааны бүтцээр үзвэл импортын ачаа өмнөх оноос 44.3 хувиар өссөн байна.
Эхний улирлын байдлаар ачаа эргэлт 4657.3 сая тонн буюу төлөвлөгөө  100.8 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хурдассан үзүүлэлт юм. Үүн дотор дамжин өнгөрөх тээврийн ачааны эргэлт 101.7 хувиар биелсэн нь өмнөх оны мөн үеэс 23.7 хувиар өсжээ. 

Сэтгэгдэл үлдээх