Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-30

Дөрөвдүгээр сарыг дуустал 30 хувиар ажиллана

Халдварт цар тахлын батлагдсан тохиолдол эрчимтэй нэмэгдэж,  эрсдлийн үнэлгээний түвшин “Маш өндөр” гэсэн дүгнэлт гарсан тул Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан.  Энэ тохиолдолд УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч, Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаярын цахилгааны дагуу төмөр замчид дараах зохион байгуулалтад  орж ажиллахаар болов. Уг цахилгаанд, “Салбар нэгж, ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан аюулгүй байдлыг бүрэн хангах. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр алба хэлтэс, төв, тасаг, салбар нэгжийн нийт ажилтнуудын 30 хүртэлх хувиар ажлын байранд ажиллуулж, бусад ажилтныг зайнаас ажиллуулах хуваарь гарган мөрдөж ажиллах. Удирдах газарт байрлах алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжүүд болон Улаанбаатарт байрлах салбар нэгжүүд зөвхөн батлагдсан хуваарийн дагуу ажилчдын 30 хувийг ажиллуулах, гаднаас хүн дуудаж нэвтрүүлэх, хүний бөөгнөрөл үүсгэхийг хатуу хориглоно. Ажлын байранд өдөр тутам өөрсдийн хүчээр болон мэргэжлийн байгууллагаар тодорхой давтамжтай халдваргүйжүүлэлт хийж ажиллах”-ыг үүрэг болгов.   

Сэтгэгдэл үлдээх