Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-02

М.Наранболд “МЗЭ-ийн шагнал” хүртлээ

МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын эрхлэгч, “Ган зам” сонины сэтгүүлч М.Наранболд “МЗЭ-ийн шагнал”-аар энгэрээ мялаалгалаа. Тэрбээр 2015 оноос “Ган зам” сонинд сурвалжлагч-утга зохиолын ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд “Цаг хугацааны зүүд”, “Тэнгэрийн хэл” зэрэг яруу найргийн номоо туурвисан уран бүтээлч билээ. Түүнийг 2017 онд МЗЭ-ийн УБТЗ дахь салбарын гишүүдийн хурлын шийдвэрээр тус салбарын эрхлэгчээр сонгогдож өнөөг хүртэл ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх