Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-10

УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдлээ

 Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хороо нь Монгол, Оросын талаас тус бүр гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. Тухайлбал, Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нарыг Ерөнхий хорооны гишүүнээр томилсон бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Н.Буяндэлгэрийг Ерөнхий хорооны гишүүн хэвээр үлдээжээ. Түүнчлэн, Оросын Холбооны Улсын Тээврийн дэд сайд бөгөөд Холбооны төмөр замын агентлагийн дарга В.А.Токарев, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд дотоод хяналт, аудитын газрын дарга А.М.Чабунин нарыг Ерөнхий хорооны гишүүнээр томилж, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павловыг хэвээр үлдээсэн байна.

Сэтгэгдэл үлдээх