Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-05

2021 оныг “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жил”-ээр зарлалаа

УБТЗ-ын даргын 2021 оны А-01 тоот тушаал мөн оны нэгдүгээр сарын 04-ний өдөр гарч, төмөр замчид шинэ оны тэргүүн зорилтоо “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жил”-ээр зарлалаа. Төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, төлөвлөгөөт зорилтоо биелүүлэхийн суурь үндсийг ийнхүү тодорхойлсон байна. 
Оны зорилтын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах,урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж ажиллахыг дээрх тушаалд заажээ. Мөн Замын хэмжээнд оны зорилтын хэрэгжилтийг улирал бүр дүгнэж, оны эцэст нэгтгэн тайлагнахыг Замын дарга нар, Ерөнхий инженерийн орлогч, бүх алба, бие даасан хэлтэс, төв, тасаг, салбар нэгжийн дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх