Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-24

0001 дугаарын анхны хос дугуйг угсрав

Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн шинэ диск сольж угсран эмхэтгэх (ВКМ) ажлыг амжилттай зохион байгуулж, 0001 дугаар бүхий анхны хос дугуйгаа ашиглалтад хүлээлгэн өгчээ. Ийнхүү гадаад улсад хийлгэдэг засвар, угсралтын ажлыг дотооддоо амжилттай гүйцэтгэж, Монгол Улсдаа шинэхэн технологийг нутагшуулсан байна. Энэ технологи нэвтэрснээр гадагшаа урсах валютын зардлыг бууруулж байгаа төдийгүй зөвхөн ачааны вагон, гэлтгүй зүтгүүр, зорчигчийн вагоны дугуйн диск солих их засварыг дотооддоо хийх боломж бүрдэж буй юм. 

Сэтгэгдэл үлдээх