Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-01-19

2020 онд 628 тонн түлш хэмнэжээ

Дархан татах хэсгийн хамт олон өнгөрсөн оныг чамгүй ололт амжилтаар үджээ. Тухайлбал, 2020 онд тээврийн тоон болон чанарын үзүүлэлтийг 100-105 хувиар биелүүлж, 3.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь, 2019 онтой харьцуулахад ашгийг зургаа дахин өсгөсөн үзүүлэлт аж. 2020 онд 628 тонн дизелийн түлш хэмнэснийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 811 сая төгрөг болж байна. Татах хэсгийн засварын цехийнхэн 2020 онд 255 илчит тэрэг засварласан нь 2019 оноос 11 илчит тэргээр давсан үзүүлэлт юм. Улмаар, нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмж 10.85 мянган тонн/км-т хүрсэн нь өмнөх оноос 0.38 мянган тонн/км-ээр өссөн дүн аж.
Түүнчлэн, чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэхээр чамгүй ажил хийж, нийт төлөвлөсөн ажлын 95 орчим хувийг бүрэн биелүүлж гэрчилгээ гардахад бэлэн болсон байна. Гэвч цар тахлын хорио цээрийн дэглэмээс шалтгаалан уг ажил түр хойшилжээ. 2021 онд Замын захиргаанаас дэвшүүлсэн оны тэргүүн зорилтын хүрээнд ХАБЭА-г онцгой анхаарч, сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх