Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-08-18

Их үйлсийн эзэд төрдөө “үнсүүллээ”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ үеэр тус бүтээн байгуулалтад идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа төмөр замчдыг төрийн дээд одон медалиар шагнаснаа гардуулан өгсөн юм. Үүнд, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Эрчим хүч, ус хангамжийн төвийн дарга Ц.Сүхбаатар, Замын II ангийн ахлах мастер Х.Баярмагнай, ЗЗМС-ын ерөнхий инженер Б.Дашравдан, Сайншанд татах хэсгийн машинч Г.Батзориг нарыг, “Алтан гадас одон”-гоор Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, ЗЗМС-ын ЭЛБ механик Г.Дашбалбар, Сайншанд ТҮГ-ын вагон үзэгч, засварчин С.Болдбаатар нарын 10 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Чулуун заводын жолооч Д.Батцоож, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ерөнхий нягтлан бодогч Р.Алтанхуяг нарын 20 хүний энгэрийг мялаалаа. Ийнхүү тус бүтээн байгуулалтад оролцож буй зам, холбоо, зүтгүүр гэхчлэнгээр салбар бүрийн төлөөлөл болсон 30-аад төмөр замчин хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн тэргүүнээс шагналаа ёслол төгөлдөр гардан авсан юм.

Сэтгэгдэл үлдээх