Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-09-08

Товчхон

Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургууль энэ хичээлийн жилд төмөр замын мэргэжил эзэмших хүсэлтэй хүүхдүүдэд зориулан шинэ анги нээжээ. 12 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулах тус анги нь Орос, англи хэл, математикийн хичээлийн гүнзгийрүүлсэн сургалт явуулах бөгөөд улсаас тогтоосон журмын дагуу тодорхой хэмжээний төлбөртэй байх аж.



“1900-1949” лавлахын  “Тасалбар таны утсанд” мессэж тасалбарын банкны мэдээллийг хурдан шуурхай, хүлээн авах зорилгоор санхүүгийн “Coss” програмд операторын ажиллах хэсгийг шинээр үүсгэн програмчилжээ. “1900-1949” лавлахын ажилтнууд уг програмыг энэ сарын 4-нд албан ёсоор хүлээн авч, сургалт зохион байгууллаа. Энэхүү програмыг хэрэглээнд нэвтрүүлснээр операторуудын ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэн, эрсдлийг бууруулах төдийгүй үйлчилгээний багтаамж нэмэгдэх сайн талтай юм.

Сэтгэгдэл үлдээх