Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-02-23

Хулгана жилийн аваргуудыг шагналаа

Замын хэмжээнд жил бүр уламжлал болгон зарладаг “Хөдөлмөрийн уралдаан”-аа дүгнэв. Зангилаадаас: Чойр, Зүүнхараа, Толгойт, Сайншанд зангилаа эхний байруудад шалгарав. Мөн хөдөлгөөнтэй шууд холбоотой албадаас Зүтгүүрийн аж ахуйн алба, Дохиолол холбоо, Вагоны аж ахуйн алба, Эрчим хүч, ус хангамжийн төв, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албад тус тус тодорлоо. Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой, алба хэлтсээс: Төлөвлөлт эдийн засгийн алба, Хуулийн алба, Гадаад харилцааны алба, Их барилга хөрөнгө оруулалтын хэлтэс, Статистик бүртгэл мэдээллийн технологийн алба, Хүний нөөцийн алба, Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба тус тус шалгарлаа. Түүнчлэн, хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжүүдээс Замын-Үүд өртөө, Улаанбаатар татах хэсэг, Эрчим хүч ус хангамжийн II анги, Дохиолол холбооны II анги, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо тодров. Мөн хөдөлгөөнтэй шууд бус холбоотой салбар нэгжүүдээс Чулуун завод, ОУТЗ-ын төв, Баянбуурал амралт, Төв эмнэлэг, Улаанбаатар худалдааны төв эхний байруудад орлоо. Эдгээрээс гадна хөдөлгөөнтэй шууд бус холбоотой цех тасгуудаас Толгойт өртөөний Ачаа тээврийн цех, Дохиолол холбооны I ангийн  Салхит холбоо, Дархан татах хэсгийн ашиглалтын цех зэрэг 30 цех тасаг. Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой цех тасгуудаас Төв эмнэлгийн ариутгалын тасаг, Төв засварын үйлдвэрийн Төмрийн цех, Барилга засвар, ашиглалт үйлчилгээний Төмөр бетон эдэлхүүний цех зэрэг долоон цех шалгарлаа.
Дээрх алба, хэлтэс, цех тасгийн дарга нарт шагналын 10, ҮЭ-ийн хорооны даргад таван хувийг тус бүр олгох шийдвэр гарчээ. Түүнээс гадна “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” шалгаруулах болзолт уралдаанд Сүхбаатар өртөө, Дархан зангилааны “Хэрэмхэн” цэцэрлэг, Чулуун завод  тус тус эхний гурван байрыг эзэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх