Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2020-12-16

Талархал

Монгол Улсын Засгийн газраас коронавируст /КОВИД-19/ цар тахлын халдвар дотоодод тархаж эхэлсэн өдрөөс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Улсын онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн бэлэн байдлыг бүх шатандаа ханган, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг байгуулан ажиллуулав.
Шуурхай бүлэг өдөр тутам хуралдаж нөхцөл байдлыг үнэлж, үүрэг, даалгавар өгч ажилласныхаа үр дүнд төмөр замчдаа аюулт цар тахлын халдвараас хамгаалж, урьдчилан сэргийлж, төмөр замын тээврийн тасралтгүй байдлыг хангаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадлаа.
Төмөр замын шугам зам дагуу төмөр замчид цар тахлын халдварт өртөж, олноор хөл хорио, тусгаарлалтад орсноор үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсэхээр болсон энэ хүнд цаг үед төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахын төлөө өөрсдийн нөөц, хүч бололцоог дайчлан, төмөр замчныхаа ариун үүргээ нэр төртэй биелүүлэн өдөр, шөнөгүй ажиллаж, эх орныхоо төлөө үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан төмөр замчид, төмөр замын удирдлага, ахмадууд, хамтарч ажилласан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газрын хамт олон Та бүхэндээ баярлаж, талархсанаа дахин дахин илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах шийдвэр гарч байгаа хэдий ч бидний энэ үйл ажиллагаа цаашид ч тасралтгүй үргэлжлэх учраас ажлын хэмнэл, зохион байгуулалтаа алдалгүй ажиллахыг Та бүхнээсээ хүсье.

Сэтгэгдэл үлдээх