Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-10

Зайлшгүй ажиллах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг гаргажээ

Ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан төмөр замын тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор зайлшгүй ажиллах ажилтнуудын албан тушаалын хуваарийг Замын нэгдүгээр орлогч даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны А-848 тоот тушаалаар баталжээ.

Үүнд:

- Алба, тасаг, салбар нэгж, хэлтэс, төвийн байцаагч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер
- Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хуваарилах хэлтсийн галт тэрэгний диспетчер /ахлах/
- Зүтгүүрийн аж ахуйн албаны галт тэрэгний диспетчер /ахлах/
- Вагоны аж ахуйн албаны галт тэрэгний диспетчер
- Замын аж ахуйн албаны замын инженер- диспетчер
- Статистик бүртгэл мэдээллийн технологийн албаны шуурхай мэдээний диспетчер-техникч /ахлах/
- Зорчигч тээврийн албаны галт тэрэгний диспетчер /ахлах/
- Татах хэсэг, Замын анги, Дохиолол холбоо, вагон, зорчигч тээвэр, эрчим хүч, ус хангамж, өртөө, /зөрлөг/-ийн галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ээлжийн ажилтнууд

Мөн нийгэм, хангамжийн үйлчилгээ, үйл ажиллагааг хангаж ажиллах албан тушаал:
1. Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн  холбогдох ажилтнууд
2. Үйлчилгээний ажилтнууд /салбар нэгжүүд шаардлагатай ажиллах ажилтны нэрсийн жагсаалтыг тусгайлан гаргах/
3 .Алба, тасаг, салбар нэгж, төв хэлтсийн инженер, техникийн ажилтнууд /ажиллуулах шаардлагатай албан тушаалтнууд/
4. Үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж байгаа салбар нэгжийн нэн шаардлагатай ажиллах ажилтан /слесарь, галч, сантехникч, засварчин, жолооч гэх мэт/ багтсан байна.

Сэтгэгдэл үлдээх