Ган зам сонин

Нийтэлсэн: 2021-03-10

Замын их засварыг зургадугаар сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна

ЗЗМС-ын хамт олон энэ сарын 5-ны байдлаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын 165.1 км гол болон зөрлөгийн замын зам төмөр, дэрийн сараалж, 15 суман шилжүүлгийг угсраад байна. Түүнчлэн, тус хамт олон энэ оны замын төлөвлөгөөт их засварыг зургадугаар сард эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Энэ онд нийт 80 км замд их засвар хийхээр төлөвлөсөн. Үүнд, Толгойт-Амгалан хоорондын 18, Мааньт-Оорцог-Энгэр хоорондын 54, Замын-Үүд-2 өртөөнөөс урд хил хүртэл найман км-т тус тус их засвар хийх төлөвлөгөө гарчээ. Харин замын дунд засварыг тавдугаар сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Хүчжүүлсэн дунд засварыг Замын II, VI ангийн хэсэглэлд хийх ажээ.

Сэтгэгдэл үлдээх