Ган зам сонин

blog image
Нийтэлсэн: 2021-01-26

Дохиолол холбооны ажил хэвийн, хүндрэлгүй өвөлжиж байна

-Цар тахлын онцгой дэглэм тогтоосон үед танай ангийн хэмжээнд холбоочид хэрхэн ажиллав?
-Дохиолол холбооны II анги нь гол замын 282-555 дугаар км хүртэл, Багануурын салаа зам дахь дохиолол холбооны байгууламжид засвар, үйлчилгээ, их барилгын ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар УОК-ын шийдвэр, Замын даргын 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр баталсан 886 дугаартай тушаалын хавсралтад заасан удирдлага, шугамын долоон хэсэг, холбооны дөрвөн байшин, шалган турших гурван тасаг, холболтын байгууламжийн тасаг, аж ахуйн цехийн ажилтан бүрэн хэмжээгээр ажиллаж байна. Бусад тасаг, цехүүдийн ажиллагсдын 30 хувь хүртэлх ажилтан ажлын байрандаа ажиллаж байгаа. 
-Хэт хүйтрэлттэй холбоотойгоор ажиллах нөхцөлд хүндрэл гарч байна уу?
-Өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг “Төмөр замын дохиолол, холбооны байгууламжийн өвлийн бэлтгэлд тавих шаардлага” MNS 6433:2014 стандартын дагуу хийж, ажлыг гүйцэтгэсэн. Мөн хээрийн байгууламжид болон дөрвөн долоо хоногийн зурмагт болон шуурхай ажлыг замчидтай хамтран цаг хугацаанд нь гүйцэтгэснээр энэ өвөл хээрийн байгууламжид гэмтэл гараагүй. Өнгөрсөн арванхоёдугаар сард хэсэг хугацаанд Улаанбаатар хот орчимд онцгой хүйтэрсэн. Энэ үед Баян зөрлөгийн их барилгын ажилд томилогдсон 34 ажилтантай бригад халдвар хамгааллын дэглэм сахьж, зөрлөгийн пульт табло шинээр солих, есөн сум, 11 дохио нэмж, шилжүүлэн суурилуулж, хамааралд оруулсан. Замын удирдлага, албад онцгой анхаарч ашиглалтад оруулах ажлыг амжилттай зохион байгуулсан. Манай ажил хэвийн, хүндрэлгүй өвөлжиж байна.

Сэтгэгдэл үлдээх