Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-10

Зүүнбаян өртөөний галт тэрэгний эрчимжилт нэмэгдэж байна

Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой Зүүнбаян өртөөний галт тэрэгний хөдөлгөөн нэмэгдэж буй ажээ. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар 154 галт тэрэг хүлээн авч байсан бол энэ оны мөн үед 305-ыг хүлээж авсан нь 151 галт тэргээр давуулсан үзүүлэлт юм. Харин вагоноор нь авч үзвэл энэ оны дээрх хугацаанд нийт 11056 вагонд үзлэг хийсэн нь өмнөх оноос 6096 вагоноор буюу хоёр дахин давсан үзүүлэлт аж. Салгалттай урсгал засварыг 2019 оны мөн үед дөрвөн вагонд хийж байсан бол энэ онд 47 болон өсжээ.

Сэтгэгдэл үлдээх