Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-22

ХӨСҮТ-д 26 төмөр замчин эмчлүүлж байна

Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад ковид-19 цар тахлын дотоодын халдвар бүртгэгдэн бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосноос хойш УБТЗ-ын хэмжээнд олон төмөр замчин тусгаарлагдсан юм. Замын Хүний нөөцийн албанаас энэ тухай тодруулахад, дээрх хугацаанд нийт 3526 төмөр замчин тусгаарлалтад орсноос энэ сарын 21-ний байдлаар тусгаарлан ажиллаж байгаа болон тусгаарлах байр, гэрийн ажиглалтад 845 хүн байна. 
Мөн орон нутагт хөл хорионд орсон,  ажилдаа ирж чадахгүй  38, шинжилгээнд хамрагдаагүй таван хүн байгаа аж.
Түүнчлэн, ковид-19-ийн халдвар батлагдсан 77 хүнээс 26 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол 51 нь гэрийн болон тусгаарлах байрны ажиглалтад оржээ.
Замын хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийг 446 объектийн 2368 ажлын байр буюу 117125 ам.метр талбайд хийгээд байна. Мөн энэ хугацаанд Замын Шуурхай бүлэг 29 удаа хуралдаж, 253 үүрэг өгснөөс 248 ажил нь зуун хувь биелж, тав нь 70 хувийн гүйцэтгэлтэй яваа  гэж мэдээллээ.  

Сэтгэгдэл үлдээх