Ган зам сонин

Нийтэлсэн: 2020-12-10

Тусгай үүргийн галт тэрэг аялуулжээ

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжснээр зорчигчийн галт тэрэгний аялал бүрэн зогссон хэдий ч тээш тээвэрлэлт хэвийн явж байна. Замын тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргын цахилгааны дагуу тээшээр төмөр замчдын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхийн зэрэгцээ “Талх чихэр” ХК, “Өгөөж” ХХК зэрэг хүнсний томоохон үйлдвэрлэгчдийн тээврийг зохион байгуулж байгаа ажээ. Түүнчлэн, Сүхбаатар, Дархан, Замын-Үүд, Улаанбаатар зангилаанд нийт зорчигчийн 22 вагоныг төмөр замчдыг байрлуулах зорилгоор ажиллуулах болжээ.  Мөн арваннэгдүгээр сарын 24-нд УОК-той хамтран Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд зорчигчийн 13 вагоны бүрэлдэхүүнтэй тусгай үүргийн галт тэрэг аялуулж, 433 иргэнийг тээвэрлэжээ. Уг зорчигчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд 100 хувь шинжилгээнд хамрагдсан бөгөөд зорчигчдыг галт тэргэнд суулгах үйл явцад Мандал сумын, Улаанбаатарт галт тэрэг ирэх үед нийслэлийн Онцгой комисс хамтран ажилласан байна. Зорчигч тээврийн албаны хэмжээнд 1575 ажилтан шинжилгээнд хамрагдахаас 1553 ажилтан хамрагдаж, 22 ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн мэдээллээ. Одоогийн байдлаар, зорчигчийн 75 вагоныг аялалд явуулахад бэлэн байдалтай байна

Сэтгэгдэл үлдээх