Худалдан авах ажиллагааны мэдээ

Нийтэлсэн: 2020-10-05

Хамтран ажиллах тухай /27 секц буюу зүтгүүрийн толгойг хаягдал төмрийн үнээр борлуулах/

Хамтран ажиллах тухай /27 секц буюу зүтгүүрийн толгойг хаягдал төмрийн үнээр борлуулах/

 

“УБТЗ” ХНН-ийн аж ахуйн нэгжүүдийн үндсэн хөрөнгөөс хасагдсан актлагдсан 27 секц буюу зүтгүүрийн толгойг хаягдал төмрийн үнээр (тээвэр, тастан жижиглэх үйл ажиллагааг сонирхогч этгээд хариуцна) борлуулах тул хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

Сонирхсон этгээд аж ахуй нэгж, компаниуд дараах материалыг хавсарган саналаа ирүүлнэ үү. Үүнд:

 1. Хамтран ажиллах санал

 2. Ажил гүйцэтгэх хугацаа

 3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэрэв хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар/

 

Хамтран ажиллах саналыг  “УБТЗ” ХНН-ийн Худалдан авалт, борлуулалтын албанд ирүүлнэ.

 

Холбогдох утас 21-242174, e-mail хаяг: erdeneorgil.g@ubtz.mn

Сэтгэгдэл үлдээх