Шинэ мэдээ

Нийтэлсэн: 2020-09-22

Замчдын сэтгэл шингэсэн аян

Замын II ангийн Залуучуудын салбар зөвлөлөөс ангийнхаа түүхт 70 жилийн ойн хүрээнд “Мөрөөдөл биелдэг юм” сайн санааны аян өрнүүлжээ. Уг аянд ангийн 30 цех тасгийн 835 ажилтан 100 хувь нэгдсэн байна. Замчдын сэтгэл шингэсэн энэхүү хандиваар замчин залуус 8х10м харьцаатай дөрвөн өрөөтэй, нам даралтын зуухаар халдаг тохитой дулаан байшин барьж, 17 дугаар хэсгийн замчин Б.Мөнгөнбаярынд хүлээлгэж өглөө. Б.Мөнгөнбаяр тус ангид 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд долоон хүүхэдтэй, есөн ам бүлтэй өнөр өтгөн айлын тэргүүн юм байна. Замчин залуус байшин барих ажлаа зургадугаар сараас эхэлсэн ч энэ зун зам засварын ажил ихтэй байсан тул чөлөө заваараа өөрсдийн сэтгэлээр ээлжээр очиж ажилласаар намрын дунд сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр шинэ өргөөний эздэд түлхүүр гардуулжээ.

Сэтгэгдэл үлдээх