Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-05-18

УБТЗ-ын нийт ажилтны 98 хувь вакцинжуулалтад хамрагджээ

Ковид-19 цар тахлын үед төмөр замчид улс орон, ард иргэдийн нэн хэрэгцээт ачаа барааг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн төлөө цар тахлын аюулыг сөрөн 24 цагаар ажиллаж байна.

          Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангахын тулд коронавирусын халдвараас  урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замчдыг вакцинжуулалтад хамруулах ажлыг УОК, ЭМЯ-тай хамтран эрчимтэй зохион байгуулж байна. Энэ  ажлын хүрээнд төвийн хэсэглэлийн төмөр замчдаас гадна шугам зам дагуух өртөө, зөрлөг, зангилаадын төмөр замчдыг вакцинд бүрэн хамруулахын тулд хойд болон урд чиглэл тус бүрд /Сүхбаатар-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар/ тусгай галт тэрэг бүхий дархлаажуулалтын  явуулын  баг ажиллуулжээ.

        Энэ сарын 15-ны байдлаар УБТЗ-ын 15883 ажилтан буюу нийт төмөр замчдын 98 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Үлдсэн цөөн хүмүүс нь вакцинд хамрагдах боломжгүй эсрэг заалттай хүмүүс байна. 

 

Сэтгэгдэл үлдээх