Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-07-30

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

     “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн бахархам түүхийг бүтээсэн ахмад үе, тэдний алдар гавъяаг нэр төртэй залгамжилж яваа төмөр замчиддаа төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийн мэнд дэвшүүлье.

      Мэргэжлийн баярын өдрөө УБТЗ-ын хамт олон хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж байна.

      Манай төмөр замчид энэ оны эхний хагас жилд 15,9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,9 хувиар илүү байна. Экспорт, импорт, орон нутаг, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ бүгд өслөө.

       УБТЗ-ын хамт олон Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөх бүтээн байгуулалтад оролцож, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг амжилттай барьж байгуулсан нь Монгол Улсын цаашдын хөгжилд их хувь нэмрээ оруулах түүхэн үйл явдал боллоо.

     “УБТЗ” ХНН-ийн Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ өндрөөр үнэлж монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 6 дугаар байранд шалгарууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын хамт олны дундаас 9 хүн гавъяат цолоор, олон арван хүн төрийн одон, медалиар шагнууллаа.

      Манай төмөр замчид коронавируст халдварт цар тахлын эсрэг шаргуу тэмцсэн, Монгол Улсын төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан УБТЗ-ын бахархам түүхийг бүтээлцсэн эрхэм хүндтэй хүмүүсээ харамсалтайгаар алдсан хүнд жил байлаа.

      Төмөр замын тээврийн хэмжээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа үед УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг ханган, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө улам шамдан ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

       Төмөр замчдын яруу алдар мандан бадрах болтугай.

       Ган зам зурайж, галт тэрэг хурдан байх болтугай.

 

                    “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга

                                                         И.В.МИЛОСТНЫХ

Сэтгэгдэл үлдээх