Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-24

Баянтүмэн тасгийг "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнав

      Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн УБТЗ-ын Баянтүмэн тасгийг "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнасныг УБТЗ-ын даргын зөвлөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш Баянтүмэн тасагт  гардуулж баяр хүргэлээ. Шагнал гардуулахад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,    Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав болон албаны бусад хүмүүс байлаа.

       УБТЗ-ын Эрээнцав-Баянтүмэн өртөө хоорондын 238 км төмөр замыг 1939 онд анх цэргийн зориулалтаар ЗХУ-ын хүч хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд Японы түрэмгийлэгчидтэй хийсэн 1939 оны байлдаан, 1945 оны квантуны армийн эсрэг хийсэн чөлөөлөх дайны ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн төмөр зам юм. Уг замаар цэрэг, зэвсэг техник болон фронтод нэн шаардлагатай бусад ачаа барааг татаж байжээ. Уг төмөр замыг хожим нь 1956 онд УБТЗ-ын харъяанд шилжүүлж, улмаар УБТЗ-ын Баянтүмэн тасгийг байгуулж, тус тасаг нь орон нутаг, бүс нутгийн  хөгжилд өнөөг хүртэл чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Сэтгэгдэл үлдээх