Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-03

УБТЗ-ын хамт олны хандивыг гардуулж өглөө

Энэ оны гуравдугаар сарын 14-нд Дундговь аймагт цаг агаарын онц аюултай гамшигт үзэгдэл болж олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай явдал тохиосон билээ. Энэхүү байгалийн гамшигт нэрвэгдсэн тус аймгийн ард иргэдэд туслах хандивын аяныг “Улаанбаатар төмөр зам” ХНН өрнүүлсэн юм. Хандивын аянд УБТЗ-ын олон байгууллага, төмөр замчид оролцож 18,9 сая төгрөг цугласныг Замын даргын зөвлөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тээвэрчин Р.Раш Дундговь аймгийн төлөөлөлд гардуулж өглөө. Уг хандив тусламжийг байгалийн гамшигт нэрвэгдсэн сум орон нутгийн иргэдэд хүргэх ажлыг тус аймгийн сум орон нутгийн удирдлага зохион байгуулах аж.

Сэтгэгдэл үлдээх