Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-03

Санамж бичигт гарын үсэг зурав.

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных болон Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газрын дарга Б.Билгүүн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. УБТЗ нь үйл ажиллагаандаа менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, хэмжилзүйн бие даасан нэгж байгуулах ажлыг онол арга зүйн өндөр түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд УБТЗ-д менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх, төмөр замын үйл ажиллагаатай холбоотой олон улс, бүс нутгийн стандартуудыг нутагшуулах, байгууллагын стандартыг боловсруулж батлуулах зэрэг ажилд Стандарт, хэмжилзүйн газар онол арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Мөн УБТЗ-д хэмжилзүйн шалгалт тохируулгын итгэмжлэгдсэн лаборатори байгуулах, тэнд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохирчээ.

Сэтгэгдэл үлдээх