Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-09-29

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход УБТЗ ХНН онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных /2021.09.22./ өдөр Хөх хотын төмөр замын орлогч дарга Ван Бинтэй яаралтай цахим уулзалт хийж Монгол Улсад нэн шаардлагатай байгаа шатахууны ачилтыг хийж эхлүүлэх, түргэвчлэх талаар хүсэлт тавьж дэмжлэг хүсэв. Хөх хотын төмөр зам туслахаа илэрхийлж шатахуун нийлүүлэгчтэй хоногийн ачилтын хуваарийг тохиролцон ачилтыг яаралтай эхлүүлж шатахуун ачсан цувааг эхний ээлжинд Замын-Үүд өртөөнд хүлээлгэн өгч байхаар болсон үүний дараагаар Хөх хотын төмөр замын удирдлагатай ярьж тохирсны дагуу 2021.09.26-ны 19:05 цагт Эрээн-Замын Үүдийн боомтоор 2750 тонн 50 вагон А-92 авто бензин ачсан 3501-р галт тэрэг орж ирлээ. Ийнхүү хойт болон урд хилээр 2021.09.26-ны байдлаар 3962 тонн 70 вагон шатахуун орж ирээд байна.

Сэтгэгдэл үлдээх