Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-08-03

Хүүхдийн төмөр замыг наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

-Хүүхдийн төмөр замын суурь бүтцийг барьж дууссан. Нийт 2.1 км зам нь хоёр суман шилжүүлэгтэй, ус зайлуулах хоёр хоолой, явган хүний зургаан гарам, нэг авто замын гарамтай баригдсан. Замын тэмдэг тэмдэглэгээг хийсэн, дэр модыг будсан. Ашиглалтад орохоос өмнө дахин будна. Одоо 3800 метр хориг хашаа барих ёстой. Хориг хашааг Төв засварын үйлдвэрт үйлдвэрлэж байна. Ирэх долоо хоног гэхэд хориг хашааны эхний хэсэг ирэх болов уу. Тэгвэл Замын I ангийн замчид хориг хашааг барина. Мөн замын бордюр хийх, шохойдох ажил хийнэ. Замын ажил үндсэндээ 86 хувийн гүйцэтгэлтэй байна.
-Өртөө, депогийн барилгын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ?
-Өртөөний барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо дээврийн хучилт, дам нурууны арматурчлал, хэв хашмал угсрах ажил хийгдэж байна. Депогийн барилгын хувьд суурь болон дам нурууны цутгалтыг хийсэн.  Барилгын ажил 28 хувийн гүйцэтгэлтэй байна. Сэндвичин хавтангийн түүхий эдгүйгээс улсын хэмжээний үйлдвэрүүд зогссон байгаа тул материалын нийлүүлэлтээс шалтгаалан ажил удааширч байна. Дохиолол холбооны чиглэлийн ажил 56, эрчим хүчний ажил 52 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн ажлыг нийтэд нь дүгнэвэл 48.33 хувьтай явж байна. Бид наймдугаар сарын 31 гэхэд ашиглалтад өгөхөөр зорьж байгаа. Хүүхдийн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн ОХУ-ын Камбарскийн заводад үйлдвэрлэгдэж байгаа хэмээв.

Сэтгэгдэл үлдээх