Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-03

Н.Цэрэнноров агсны гудамж шинээр бий боллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ж.Раднаабазарын гудамжаас БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хойт талаар баруун тийш П.Жасрайн гудамж хүртэлх гудамжийг Н.Цэрэнноровын нэрэмжит болгосон тогтоолыг БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарт гардууллаа. УБТЗ -ын орлогч даргаар 20 гаран жил тасралтгүй ажилласан Н.Цэрэнноров агсан зэрэг ахмад үеийнхнийхээ дурсгалыг мөнхжүүлэх асуудалд анхаарч ажиллахыг УБТЗ-аас сонгогдсон БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдөд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үүрэг болгож байсан нь ийнхүү биеллээ олж хэрэгжиж байна. Тогтоолын төслийг гардуулахад БГД-ийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболд болон Н.Цэрэнноров агсны гэр бүл, төрөл садны төлөөлөл, албаны бусад хүмүүс байлаа.

Сэтгэгдэл үлдээх