Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-03

Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд төрийн одон, медалиар шагнууллаа

Тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар УБТЗ-д олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон, медалиар шагналаа. "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга С.Еркегул, орлогч дарга Ч.Хэрлэнчимэг, Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн дарга Ө.Ууганжаргал нарыг, "Алтан гадас" одонгоор УБТЗ-ын Төв эмнэлгийн лабораторийн эмч Д.Эвшинноров, ХАБ-ын инженер Д.Баярмаа, бага эмч Ж.Бямбадорж, сувилагч Ц.Дэнсмаа, Р.Отгонсүрэн, П.Энхмаа, Ч.Эрдэнэцэцэг, Чойрын эмнэлгийн бага эмч С.Бадамгарав, "Булагтай" сувилалын бага эмч С.Уранчимэг нарыг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар УБТЗ-ын Төв эмнэлгийн орлогч дарга Д.Цогт-Очир, ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг, их эмч Б.Бямбажав, сувилагч Н.Дэлгэрмөнх, Л.Тайванцэнгэл нарыг тус тус шагнасныг УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга бөгөөд Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр гардуулан өгч баяр хүргэлээ. Шагнал гардуулахад УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар болон Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболд, Замын даргын ажлын албаны дарга П.Бат-Эрдэнэ нар байв.

Сэтгэгдэл үлдээх