Шинэ мэдээ

blog image
Нийтэлсэн: 2021-02-24

Зорчигч тээврийн хамт олны хандивыг гардуулж өглөө

Гал түймэрт 3 хүүхдээ харамсалтайгаар алдсан УБТЗ-ын ажилтан Э.Өлзийхишиг, Э.Энх-Амгалан нарт  туслах хандивын аян Замын хэмжээнд өрнөж, төмөр замчид маань учирсан уй гашууг нь хуваалцаж сэтгэлийн угаас тусалцгааж байгаа билээ. Өнөөдөр Зорчигч тээврийн алба, Зорчигчийн вагон депогийн удирдлага  Э.Өлзийхишигийн гэр бүлийг хүлээн авч уулзаж, нөхөж баршгүй хүнд уй гашуу тохиолдсонд  гүнээ харамсан гашуудаж байгаагаа илэрхийлж, хамт олныхоо хандиваар цугласан 9 сая 386 мянган төгрөгийг гардуулж өглөө. Уулзалтын үеэр Э.Өлзийхишиг, Э.Энх-Амгалан нарт сэтгэлийн дэм өгч, хоёр биенээ хайрлаж явахыг захилаа. Э.Энх-Амгалан нь Зорчигчийн вагон депогийн халуун ам бүлийн гишүүн байсан бөгөөд одоо ВЧД-3-т ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх