Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-24

"Гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр"-ийг тэмдэглэлээ.

Олон улсын төмөр замуудын холбооноос /UIC/ жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулж тэмдэглэдэг “ГАРМЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР” 6-р сарын 10-ны өдөр боллоо. Энэхүү өдрийг UIC-ийн гишүүн улс орнууд тэр дундаа тус холбооны гишүүн “УБТЗ” ХНН жил бүр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж, олон нийтэд төмөр замын гармаар анхаарал болгоомжтой нэвтрэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг юм.
2020 онд дэлхий дахинаа цар тахал гарсантай холбоотойгоор энэхүү өдрийг онлайн хэлбэрээр зохион байгуулж тэмдэглэсэн. Харин 2021 онд “УБТЗ-ын хэмжээнд гармын техникийн байдлыг сайжруулах, гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд гармуудын техникийн байдлыг сайжруулах ажлууд хийгдэв.
Олон улсын төмөр замуудын холбооноос өгсөн чиглэлийн дагуу “УБТЗ”ХНН-ийн хэмжээнд гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг “АНХААРАЛ БОЛГООМЖ ТАНЫГ АВРАНА” уриатайгаар тэмдэглэлээ.
Иргэд, жолооч нар “Төмөр замын гарам”-аар нэвтрэхдээ маш анхаарал сонор сэрэмжтэй байж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчиж байхыг уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх