Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-07

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "Гавъяат тээвэрчин" цолоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 155 дугаар зарлигаар төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг олон жил удирдан зохион байгуулж, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж , шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг Монгол Улсын “Гавъяат тээвэрчин” цолоор шагналаа.

Сэтгэгдэл үлдээх