Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-03

Замын их засварын ажил эхлэв

 Өнөөдөр /2021.06.03/ энэ жилийн зам шинэчлэлтийн ажил Толгойт өртөөнд өглөөний нартай уралдан анхны үе хууллаа. 2021 онд замчид 80 км их засварын ажлыг гүйцэтгэнэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Толгойт-Амгалан өртөө хоорондын 17,6 км замд 12 удаа, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Мааньт-Оорцог энгэр зөрлөг хоорондын 53 км замд 27 удаа, нийт 70,6 км гол замд 39 удаа зам засварын төлөвлөгөөт ажлыг хийх юм. Дээрх хугацаанд галт тэрэгний хөдөлгөөнийг нэг удаадаа 10 цагийн хугацаатайгаар зогсоож зам засварын төлөвлөгөөт ажлыг хийнэ.

     

Сэтгэгдэл үлдээх