Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-07

УБТЗ-аас гавъяат тээвэрчин гурав төрлөө

  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс  шинээр гурван гавъяат тээвэрчин төрлөө. Ийнхүү   “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс  шинээр гурван гавъяат тээвэрчин төрлөө. Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн өдрийн өмнө шинээр гурван гавъяат төрсөн нь тус нийгэмлэгийн хамт олны хувьд баярт үйл явдал болов. / Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “Улаанбаатар төмөр зам” нь 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан түүхтэй./

     Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, “Улаанбаатар” зүтгүүрийн депогийн сургалтын инженер Х.Сүрэнжав нарыг Монгол Улсын “Гавъяат тээвэрчин цолоор  шагнасан юм. Эдгээр хүмүүсийг Монгол Улсын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ төмөр замын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж энэхүү эрхэм хүндтэй цолоор шагнажээ.

  / Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “Улаанбаатар төмөр зам” нь 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан түүхтэй./

     Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал, “Улаанбаатар” зүтгүүрийн депогийн сургалтын инженер Х.Сүрэнжав нарыг Монгол Улсын “Гавъяат тээвэрчин" цолоор  шагнасан юм. Эдгээр хүмүүсийг Монгол Улсын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ төмөр замын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж энэхүү эрхэм хүндтэй цолоор шагнажээ.

 

Сэтгэгдэл үлдээх