Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-03-05

МЭНДЧИЛГЭЭ

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг  тохиолдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нийт эмэгтэйчүүддээ Мартын 8-ны баярын мэндийг өргөн дэвшүүлье.

      Мартын 8-ны баяр бол амьдралыг утга учиртай болгож байдаг эмэгтэйчүүддээ хайр хүндэтгэлээ илэрхийлэх хамгийн гэгээн сайхан нандин баярын өдөр юм. Амьдралд аз жаргал, гэрэл гэгээ, эрч хүч, урам зориг, ухаарал хайрлаж байдаг эмэгтэйчүүддээ талархаж байдгаа нийт эрчүүдийнхээ өмнөөс илэрхийлье

    Өнөөдөр УБТЗ-ын 16 мянган ажилтны 6 мянга гаруй нь эмэгтэйчүүд байгаа нь нийт ажилтны 40 хувийг эзэлж  байна.  УБТЗ-ын үндсэн зорилт болох  хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд манай эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэж байдаг юм. Өнгөрсөн жил УБТЗ-ын хамт олон 30 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтооход манай нийт эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхэд таатай байна.

    Замын захиргаа эмэгтэйчүүдийнхээ нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний тэгш эрхийг хангах, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулахад байнга анхаарч ирсэн билээ. Цаашдаа ч эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэхэд онцгой анхаарч ажиллах болно.

     Баярынх нь өдрийг тохиолдуулан нийт эмэгтэйчүүддээ аз жаргал, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

 

                                        

             УБТЗ-ЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА        И.В.МИЛОСТНЫХ

        

Сэтгэгдэл үлдээх