Шинэ мэдээ

Толгой зураг
Нийтэлсэн: 2021-06-24

Л.Болд Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор шагнуулав.

Монгол Улсынхаа болон төмөр замын тээврийн салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Л.Болдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 153-р зарлигаар Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор шагналаа. Ийнхүү энэ жил УБТЗ-аас дөрвөн шинэ "Гавъяат тээвэрчин" төрөн гарлаа.

Сэтгэгдэл үлдээх