ОСОЛД ОРСОН БОЛ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
ОСОЛД ОРСОН БОЛ ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
- Интернет мэдээ |
- Мөнхтөр |
- Уншсан: 534

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь жолоочийн хувьд юунаас ч илүү чухал зүйл юм. Авто машин жолоодож явах үедээ өчүүхэн бага хугацааг хяналтгүй өнгөрүүлэхэд л нөхцөл байдал муу тал руугаа эргэх аюултай. Иймд жолооны ард явахдаа ухаан санаагаа саруул байлгаж, тайван байдлаа хадгалж, бүхнийг хяналтандаа байлгаарай.
ХЭРЭВ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ХОЛБОГДСОН БОЛ
1. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг зохих шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,
2. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа эргэж ирэх,
3. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх
4. Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөх
5. Боломжтой бол даатгал хийлгэсэн байгууллагадаа мэдэгдэх
6. Гал гарч болзошгүй бол гал комманд дуудах зэрэг арга хэмжээг зөв дэс дараатай авах нь зүйтэй.